Улс төр

СЕХ: Саналаа өгөхдөө анхаархар 11 зүйлс

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжлэх билээ. Энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааны явцад коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу санал авах байранд амны хаалтгүй ирэх, 18 нас хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглосон. Мөн хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях ёстой юм.

Сонгогч та саналаа өгөхдөө дараах 11 алхмыг дагаж мөрдөөрэй

1. Сонгогч санал авах байр руу очихоосоо өмнө гараа сайтар угаана. Амны хаалтаа зүүж, иргэний үнэмлэхээ авах санал авах байр руу очоорой.

2. Сонгогч бүр хоорондоо 1.5-2 метрээс доошгүй зай барина.

3. Сонгогч гараа ариутгаж, амны хаалт зүүсэн байна.

4. Сонгогч иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээ шалгуулан гараа дахин ариутгана.

5. Сонгогч хурууны хээгээ уншуулсны дараа нэг удаагийн бээлий өмсөнө.

6. Тухайн хэсэгт бүртгэлтэй сонгогч мөн бол бүртгэлийн хуудас олгоно.

7. Сонгогч бүртгэлийн хуудсаа хэсгийн хорооны ажилтанд өгч саналын хуудас авна.

8. Санал тэмдэглэх бүхээгт очиж саналаа тэмдэглэн саналын хуудсаа хавтсанд хийнэ.

9. Санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа уншуулна.

10. Санал авах байрнаас гарахдаа бээлийгээ хогийн саванд хийнэ.

11. Сонгогч гараа халдваргүйжүүлэгчээр ариутгаж, санал авах байрнаас гарна.

Сонгогч санал тэмдэглэх заавар

-Сонгогч та саналын хуудасны заавартай сайтар танилцаарай. Өөрийн сонгохыг хүссэн хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.

-Та хоёроос илүү, эсвэл дутуу санал тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг уншихгүй болохыг анхаарна уу.

-Саналаа тэмдэглэхдээ алдаа гарган буруу тэмдэглэл хийсэн бол дахин нэг саналын хуудас авч саналаа өгч болно.

Сонгогчид дараах үйлдлийг хориглоно

-Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх

-Өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох

-Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, гаднаас саналын хуудас авч орох, саналын хуудас авч гарах

-Саналын хуудас тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зэрэг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах

-Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх,

-Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах

-Саналын хуудсаа нугалах, гэмтээх, норгох

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу

-Сонгуулийн санал авах өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулбал

-Сонгуулийн санал авах өдөр гадна болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулбал

-Энэ өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилсэн бол хүнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

1 Comment

  1. Sham intelligence has started creating images, writing texts, and composing music. What will hit on next? Intention robots supersede humans?
    Is this look-alike
    [url=https://radikalfoto.host/i/e3qRV][img]https://a.radikalfoto.host/2024/08/29/foto.webp[/img][/url]
    created through concocted intelligence? Cool[url=https://radikalfoto.host],[/url] isn’t it?

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн