ОнцлохУлс төр

Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ.

Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм.

Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан.
Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо.

2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна.

СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн