Дэд онцлохУлс төр

Байнгын хороодыг хэн даргалах вэ

Энэ удаагийн парламент өмнө нь байсан Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог хоёр салгасан. Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болгоод буй. Тэгвэл Байнгын хороодын дарга нар хэн байх вэ гэдэгт УИХ-ын гишүүд дунд өрсөлдөөн өрнөж байна.

Гэхдээ Засгийн газрын сайд нарыг томилсны дараа Байнгын хороодын дарга нарыг томилохоор ярилцсан учир дан дээлтэй хоёроос дээш сонгогдсон гишүүдийн дунд марафон өрнөж буй юм.

Тухайлбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад С.Батболд, Д.Цогтбаатар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг нарын нэр яригдаж байна.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Ё.Баатарбилэг, Н.Учрал, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Д.Сарангэрэл, С.Чинзориг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрс яригдаж байгаа аж.

Мөн Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын нэрс яригдаж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн