Улс төр

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчин хорьж байна гэж үзжээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ш.Оргил, иргэн Ж.Бямбадорж, Л.Пүрэвдулам, Д.Тунгалаг нараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоригдож байгаа Ж.Эрдэнэбатын асуудлаар өргөдөл ирүүлжээ.  Өргөдлийн дагуу өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан тус дэд хороо хуралдаж, хариу хүргүүлсэн байна.

Тодруулбал, Ж.Эрдэнэбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх дуусгавар болоогүй байсан. Иймд хуульд заасан процессыг хангалгүйгээр цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн хоёр дахь хэсэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн нэг дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн хууль бус процесс явагдаж байна гэж дэд хорооны гишүүд үзэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн