УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдтай байх бөгөөд Соёлын яамыг шинээр байгуулна. Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч 23 агентлагтай ажиллахаар хуульд тусгасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх онд агаарын бохирдлыг 80 хувь бууруулахаар төлөвлөсөн бөгөөд бүх сайдын эрхлэх асуудалд агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлыг багтаажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0