Дэд онцлохУлс төр

​Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол болон цар тахлын үеийн нэмэлт санхүүжилтийг батална

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сард товлон зарлахаар болсон билээ. Үүгээр 2020 оны улсын төсөвт тодотгол хийж, шаардлагатай зардлуудаа танах шаардлага үүсээд байгаа. Өнөөдрийн байдлаар төсвийн орлого их наяд гаруй төгрөгөөр тасалдаж, ирэх намар гэхэд төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гарах тооцоо гарсан. Тиймээс орлого тасалдаж байгаа энэ үед яаралтай улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байгаа юм.

Нөгөө талд коронавирусийн үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хумигдаж, нийт эдийн засагт томоохон хүндрэл үүсэхээр байгаа учраас хүндрэлийг даван туулах арга зам,  хөтөлбөрөө ч эргэн харах шаардлага гараад байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархаагүй байгаа ч цаашдаа улирлын томуугийн үед томоохон эрсдэл учирч магадгүй гэдгийг ДЭМБ болон салбарын мэргэжилтнүүд анхааруулж, бэлэн байдлаа хангахыг сануулжээ. Хэрвээ дотоодод халдвар тархвал Монгол Улсын хүн амын нэг хувь буюу 32 мянга гаруй хүн өвчлөх эрсдэлтэй гэж тооцсон байна.

Энэ хүрээнд Шадар сайд Я.Содбаатар цаашид нөхцөл хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулна гэдгээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн