Дэд онцлох

Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллана гэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.

Шинэ коронавируст цар тахлын үед Франц Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад Франц Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэмдэглэв.

Түүнчлэн Францын өндөр технологи, ноу-хауг Монгол Улсад нутагшуулж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бараа, бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрийг байгуулах, улмаар экспортын зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ф.Мэрлин Монгол Улсын ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, чөлөөт эдийн засгийн хөгжлийн замаар 30 жил тууштай хөгжиж буй ололт амжилт, цаашдын нөөц боломжийг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бататгах боломж өндөр байгааг тэмдэглэж, Гадаад харилцааны сайдаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. Very interesting info!Perfect just what I was
    searching for!Blog range

  2. Abnormal Body Size and Proportion walmart priligy 1988 Tissue Specific Expression of Apolipoprotein A I ApoA I Is Regulated by the 5 Flanking Region of the Human ApoA I Gene, Journal of Biological Chemistry 263 34 18530 18536

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн