Дэд онцлох

Б.Болор-Эрдэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх  Б.Болор-Эрдэнийг тус газрын даргаар томилжээ.

Б.Болор-Эрдэнэ нь Их Британийн Оксфордын их сургуулийг төгссөн бөгөөд технологийн чиглэлээр мэргэшсэн нэгэн ажээ. Тэрээр Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн удирдагч юм байна.

Мөн Оксфордын их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч, Мелиндагаар удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан. Уг төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй ажлын хэсгийн ахлагчаар Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн