Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ.
- КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
- Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нээж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0