Улс төрШуурхай

УИХ-ын гишүүн асан С.Ламбаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим томилгоог хийжээ. Тодруулбал, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр С.Ламбааг,  Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Я.Санжмятавыг, Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Л.Болдыг, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батханд нарыг томилсон байна.

С.Ламбаа нь УИХ-д гурван удаа сонгогдож, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан  туршлагатай. Мөн тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар томилогдож байжээ. Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Я.Санжмятав нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, 2012 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байв. Мөн өнгөрсөн парламентад УИХ-ын дэд даргаар ажилласан. УИХ-ын гишүүн асан Л.Болд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллах болсон талаар мэдээлсэн билээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдсон О.Батханд нь ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч,  ETV HD телевизийн захирал, “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн