ОнцлохУлс төр

МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийг шинжихүй

Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагуудыг сонгох “марафон” эхэллээ. Ирэх дөрвөн жилд таны, миний амьдарч буй дүүрэг, хорооны засаг захиргааны нэгжийг удирдах учраас иргэд энэ сунгаанд өндөр ач холбогдол өгдөг.  Орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид нийслэлийн намын хорооны даргаасаа захиас, даалгавраа авч, кампанит ажлаа эхлүүлээд байгаа ч сонгогчид нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг сонгох хандлагатай байна. Нэг ёсондоо, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ард түмэн бодлогын түвшинд асуудал ярьдаг боловсролтой хүнээр  өөрсдийгөө төлөөлүүлэхийг хүсэж байна.

Сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх шаардлага МАН тавьж,  гурван зарчим баримталсан нь доорх статистикаас харагдаж буй юм. Тухайлбал, МАН-аас нийслэлд нэр дэвшигчдийн 75.5 хувь нь анх удаа нутгийн өөрөө удирдах байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тус нам нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд  эдний 20 хувийг бүсгүйчүүд эзэлжээ.

Мөн МАН-ын нэр дэвшүүлэлтийн онцлох нэг зарчим нь  элдэв асуудалд холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлээгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд ямар нэг асуудалд орооцолдож байсан гишүүдээ МАН өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд оруулах орон зайг гаргах зорилготойгоос  гадна олон нийтийн дунд явуулсан рейтинг тогтоох судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр аж. Харин оронд нь салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлого баримталжээ.  Нэг ёсондоо өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлээд байгаа нь энэ.

Удаах бүлэгт эмэгтэйчүүд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон энэ үед дэлхийн чиг хандлага төдийгүй хуульд байдаг ч “амьгүй” явсаар ирсэн заалтыг амилуулсан нь МАН нэр дэвшигчдийнхээ 20 гаруй хувьд эмэгтэй квотод өгч, нутгийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвшүүлсэн явдал.

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан, бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал  зэрэг  өрх гэр, хүн бүрийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бодлогоор энэ хэсэгт анхаарал хандуулахын тулд  дуу хоолой нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ.  Сонгуульд багаа авч хөтөлгөө морьтой явна гэдэг асар их үүрэг, хариуцлага. Ард түмнийхээ, журмын нөхдийнхөө өмнө хүлээсэн энэ хариуцлагыг юугаар ч үнэлэх, жинлэх аргагүй учраас нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд ийн боловсрол, мэдлэг, чадвар, ёс зүйг чухалчилсан байна.

Нэр дэвшигчдийн 21 нь буюу 46.6 хувь нь дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан туршлагатай учраас нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдах туршлага, арга барилтай.

Тус нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, аялал жуучлал зэрэг салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэсэн нь энэ. Гадаад, дотоодын нэр хүндтэй их сургууль төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн залуусаа ард түмний төлөөлөл болгон илгээж буйгаас харахад нийслэлийн МАН нэр дэвшүүлэлтдээ тун хариуцлагатай хандсан нь илэрхий байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн